Saturday, October 16, 2010

Хорвоо дэлхий эргээд л, надаас бусад нь эргэлдээд л, би байрандаа

Үүрээгийн төрсөн өдөр 18нд. Өчигдөр орой Төвшөө Нараа бид гурав уулзаж, Төвшөөгийн надад өгсөн 5000-с гэртээ нэг шүдний ОО авчаал, Үүрээгийн төрсөн өдрийг яаж тэмдэглэх тухай ярьсым. Одоохондоо хэн хүнгүй лав л бид гуравын хувьд санхүүгийн асар хүнд үе нүүрлэчихээд байгаа болохоор аль болох хямд төсөр аргаар, гэхдээ Үүрээ болон тэдний гэр бүлийнхнийг хямраахгүйгээр тэмдэглэх төлөвлөгөө боловсрууллоо. Өнөөдөр Нараа надад хэлжийнаа, сая Оогий ярьсан хэдүүлээ энэ жил олигтойхон тэмдэглий, бүгдээрээ л ажил төрөлтэй хүмүүс юм чэн гэсэн гэнэ. Би боддым. Бидэнд олигтойхон тэмдэглэх үе ирэх л байлгүй дээ. Хүн бүр 200 мянга гаргаад тэмдэглий гэх чадалтай болсон цагт бидний сэтгэл өнөөдрийх шигээ байж чадах уу л гэдэг...
Би төрсөн өдрөөрөө хэн юу бэлэглэх нь вэ гэдгийг биш, хэн хэн ирэх нь вэ, хэн хэн мэнд хүргэх нь вэ гэдгийг л анзаардаг. Ирсэнгүй, мэнд хүргэсэнгүй гэж гомддог ч гү, зүгээр л анзаардаг. Би хэн бэ гэдгээ мэдрэх торгон мөч л юм шиг санагддаг. Тэр үед хоосон ч гэсэн сэтгэлээрээ дэмжээд инээмсэглэлээрээ дэмнээд зогсох андууд чинь байхгүй бол ямар ч үнэтэй бэлэг, хэчнээн ч үнэтэй дарс байсан гунигтай юм шиг....бишээ бүр эмгэнэлтэй байна байх гэж боддог.
Тэгээд зүгээр л он цаг улирах тусам бид нар хямсгар, үгээ зөөж ярьдаг, инээхдээ ярвайдаг, бас Хонгороогийн хэлснээр ажил, мөнгө ярьдаг болчихож.
Төвшөө ажлынхаа хүүхний үнэтэй палааж, түүний болон өөрийн цалингийн зөрүү, гээд л ... яриад л байсан. Дэндүү яараад ч байгаа юм шиг. Үхэж үхэж үлдсэн ганц нь гэдэг шиг би оюутан үлдсэн цор ганц нь болохоор ч тэрүү Төвшөө маань амжилттай л яваа харагдах юм. Дөнгөж сургууль төгсөөд 4 сар болж байгаа хүнд нэр хүндтэй том компанид үндсэн ажилтнаар ажиллаж, яг үнэндээ тэр ажлыг бидний үеийн залуучууд байтугай хүмүүс мөрөөддөг ажил байтал би хамгийн жижиг нь, надаас бусад нь дарга, би хамгийн бага цалинтай нь гэж ирж гомдоллох хэрэг байна уу...харин ч би бол дэвшилт гэж хармаар санагдаад. Битгий яар аа л гэж хэллээ. Тэр байгаа бүхэндээ сэтгэл хангалуун бус байсан. За тэр ч яахав.
Зүгээр л өөрчлөгдөж, бүр дэндүү их өөрчлөгдөж байна.
Нүдний доор үүссэн үрчлээний тухай ч бас ярьсан. Уул нь эмэгтэй хүн 25 хүртэл юун үрчлээ мүрчлээ гэдэг юм гэсэн. Гэтэл бидэнд бүгдэнд нь нүднийх нь доогуур 2 3 нарийхан зураас...

Би лав айж байнаа. Хар аяндаа л ийм болоод байгаа орчиндоо, хүрээлэлдээ харамсаад байна. Би тоглоом шоглоомоор би 20с илүү насны тоо хэлмээргүй байна, энэ жил хорин насныхаа хоёр дах төрсөн өдрийг тэмдэглэнээ гэж мэгж яриад л. Одоо төгсөөд шууд ажиллана гэхээр ийм залуухан иймхэн юм сурчаад гэж бодогдоод өөрийн эрхгүй халширмаар санагддаг. Энэ ч яахав миний буруу байх талтай. Гэхдээ л би бэлэн биш байгаагаа л мэддэг. Өндөр өртөгтэй төрсөн өдрийн паартинд, нүдний доогуурх үрчлээнд, бас сурдагаа сурж хийдгээ хийсэн "эгч" нарт атаархахад, би бэлэн биш байна.
Би цаашид суралцмаар, өшөө илүү хүмүүсийг таньж мэдмээр, магадгүй үүнээс илүүтэй өөрийгөө таньж мэдмээр, зорилгоо яг юу хүсдэгээ тодорхой болгомоор...одоо болтол ийм юм нь ч төлөвшөөгүй гэж буруутгаж болмоор...гэхдээ л би өнөөдөр ийм л байна. Иймээрээ ахиад жоохон ч гэсэн удаан баймаар байна.
Эсвэл хорвоо ертөнц хүн хөгжөөд байхад би байрандаа байсаар эерэг өөрчлөлттэй эвлэрэхийг хүсэхгүй байгаа юмуу бүүүүүүү мэд.
Ямартай ч ийм баймааргүй байна....сэтгэлээрээ л нөхөрлөсөн...сэтгэлээрээ л байгаа...энэ хэвээрээ л үргэлжилмээр байна...
Арай л эрт илрээд байгаа хөгшрөлтийн шинж тэмдэгүүд, миний дургүй хүрч байна. Тийм ихэмсэг, тийм ярвагар, тэгж инээж, тэгж яридаг болоход бид хэтэрхий залуу байна......Зүрхэнд үрчлээ суухгүй бол Зүсэнд үрчлээ суудаггүй гэж үг байдаг даа...бас тэр Жавхлангийн дуу байна..болно доо болноо гээд л, болжил таараа шдээ, бид залуу байна, бидэнд өчнөөн цаг хугацаа боломж байна...хүнд муу санаку, муу зүйл хийхгүй, өөртөө хамаатай бүхэндээ, /гэр бүл, найз нөхөд, хайр дурлал, ажил/ чин сэтгэлээсээ хандаж явахад болжил таараа. Мэдээж энэ бол залхуу байна гэсэн үг биш. Өөрийнхөө болон тэр өөртөө хамаатай хайртай хүмүүсийнхээ төлөө зориулж байгаа гэдэг утгаараа сэтгэлээсээ шургуу хөдөлмөрлөх нь зүй.
Ийм баймааргүй байна...тийм ихэмсэг, тийм ярвагар, тэгж инээж, тэгж ярих...дургүй хүрч байна

3 comments:

  1. хэ хэ. хөгшрөхөөс айгаад яг над шиг байнга хорин насаараа сэтгээд хэлээ зажлаад явж баймаар байна уу? тэр жишгээр чинь явж байгаа хүний жишээ гэвэл би байна ш д. гэхдээ хүссэн хүсээгүй амьдрал дээрээс дараад авдаг юм шигээ. магадгүй эрт ухаажиж үрчлээтсэн нь хождог ч юм билүү?
    цалин мөнгө байр сууц гэж яриад эхэлбэл том хүний амьдрал руу шилжих үе нь ирсийн байна л даа.

    ReplyDelete
  2. Давахгүй гэсэн давааг 7 давна аа гэж. Хорвоогийн жам юм даа.

    ReplyDelete
  3. вааааа мэдкү, нэг л их хөгширсөн хүмүүүүс.......

    ReplyDelete