Намайг ойлгох шаардлага хэнд ч байхгүй нь үнээн, би ойлгоосой ч гэж хүсдэггүй. Би гомдохгүй, гомдох хүсэл ч төрдөггүй, шаардлага ч байхгүй. Нулимсаа хүнээр арчуулах нь битгий хэл нулимс гүйлгэнэсэн харцаар ч нөхдөө харах дургүй. Төрсөн эхдээ ч нулимсаа үзүүлэх дургүй. Хэчнээн уйлмаар санагдсан ч зүгээр л хөмхийгөө зууж, гаднаа улам тайван болоод, уужуу хэдэн амьсгаа авахад болчихдог юм. Хамгийн хэцүү нь цээжин дээр хатуулдан тээгэлж, хоолой дээр бөглөрдөг тэр зүйл. Гэхдээ зүгэээрээ. Би бусдад дарамт учруулахыг хүсдэггүй. Би хүнд муу үг хэлэхийг хүсдэггүй. Би бусдаас намайг ойлгоосой гэж хүсдэггүй. Би бусдаас надад хэцүү байна хуваалцаач гэх дургүй.
Зүгээр л наргиж дарвиад инээж ханиагаад байж байх нь дээр....
Гол нь нэг юм байнаа, хүрээд ирээч гээд яваад очихоор ийм тийм байна гээл уйлж унжаал сүйд болоол, тэврүүлж аргадуулж, нулимсаа арчуулж, тайвширсныхаа дараа муухан инээмсэглэж, сулхан баярлалаа найз минь гэдэг хирнээ, /найз нөхдийгөө тэглээ гээд надад дарамт болжийн гэж боддоггүй ээээ, хэзээ ч тэгж бодож байгаагүй/
Миний хэрэг болсон, миний тусламж хэрэгтэй үед би хойш суудаггүй, үүрийн 4 цагт ч орноосоо босоол гараад очдог байхад, заримдаа надад арай л хатуудах үгийг харамгүй хэлэхийн тэ.
Би хувьдаа найзынхаа үүргийг сайн гүйцэтгэдэг л гэж боддог. Тэгжаахад ялих шалихгүй, бүр хөгиииийййн юман дээр нээх сонин сонин юм ярихын тэ. Яах вээ, би яах ч гүй. Гомдох ч гү, сэтгэл минь эргэхгүй, муухай аашлахгүй, эргээд уулзахдаа инээсээр л очно. Яагаад гэхээр би найзаа гээд сонгочихсон болохоор.
Гэхдээ надаас хатуу үгээ жоохон ч гэсэн харамлаж бай...
Амьдрал баян, хүнд юу ч тохиолдож болдог юм. Өнөөдөр би энд энийг бичээд сууж байх ч магадгүй маргааш үхчихсэн байхыг үгүйсгэхгүй. Юм хэзээ ч өнөөдрөөр, одоогоор байдаггүй. Минутын дараа, цагийн дараа, хоногийн дараа, сарын дараа, жилийн дараа бидэнд ямар учрал тохиолдож, юу хайшаа эргэхийг хэн ч мэдэхгүй...
Амьдрал баян, хүнд юу ч тохиолдож болно....
Subscribe to:
Post Comments (Atom)
Зүгээр л наргиж дарвиад инээж ханиагаад байж байх нь дээр....
ReplyDeleteSaihan ug bna ;-)
Margaash esvel nogoodor yu ch tohioldoj bolno tiimee.
Tiimees l bi shine odriig huleej yadahdaa......
Би ч бас ялихгүй юман дээр сүржигнэдэг муу найз :[ гомддог л байхдаа хөөрхий минь
ReplyDelete