Wednesday, October 20, 2010

Заавал жирэмсэн болсон байх ёстой юу

Монголд ирснээс хойш яг 7 долоо хоног өнгөржийн. Энэ хугацаанд уулзсан хүн болгон надаас чи жирэмсэн болциймуу гэж асуулаа. Учир юунд байна гэхээр би архинаас гарсан. Чоно махнаас гарна гэж байхгүй, чи архинаас гарна гэхээр лав жирэмсэн л байж таараа. За тунгаа хөгшнөөсөө юугаа нуухав үнэнээ хэлчих.
Гү яагаад хүн архи амьдралын дайсан гэдгийг ойлгоод өөрөө ухамсраараа уухаа больчиж болдгүйн, эмэгтэй хүний архинаас гарах цор ганц шалтаг нь тэгээд жирэмсэн болох юм болжийнуу.
Баахан шинжилгээ өглөө. Ээжийн мундаг эмч найз дээр шинжилгээнийхээ хариу, эход харуулсан бичгээ бариал орлоо. Шогширхын, надруу энэ хүүр чэн арай архичин болцийм бишиздэ гэсэн харцаар нэг, шинжилгээний бичиг рүү энэ хүний хариу мөн л байгаа даа гэсэн харцаар нэг харсаар..
-Тунгаа миний дөө чи арай архи мархи уудгүүн байгааздээ
-гүү гүү оогт уудгүй шд
-тиймүү миний дүү өвчин намдаах эм уудгуу, ялангуяа парацетамол?
-уулгүй яахуу, миний толгой их өвддөг, дандаа талинол уудышд
-тэр чэн тэр чигээрээ парацетамол шдээ, энэ чи яг эмний хордлогонд орсон байна л даа тэгвэл....................................................бла бла бла

Ээж рүү ярилаа. Хоол ундны дэглэм энээ тэрээ...
-заваарсан хүүр мэн чи тэр биир миирээ болилдоо, газтай ундаа мундаа болдгүүм гээдаахад үхжаам шиг уудаг чи, хүний үгэнд орку аль амттай шимттэй хоол руу зүтгэдэг чи /хүн болж төрснийх амттайг нь иджаагаал үхэх хэрэгтэй биздээ тэ/
-гү ээ ээж би бүр уухаа больцийшдээ, аль дивангараас хойш /ээж нааг архи уудаг гэж мэдкү/
-гү ээ тэгээл чи уухаа больсон гэж сүүлийн хэдхэн сараа л боджаагаа биз, хор нь яваал байдаг байхгүй юу, чи уухаа больчил доо хүүрээ
-харин тэгээд хүн уухаа больчихоор шинжилгээний чинь хариу ингэж гарлаа шд, яшиг буцаад орохоос
-за хохий шүү хүүр минь мөчий чинь хуга цохиод гэрээс гарах аргагү болгоод хаячиж чадий шүү би зүгээр
-заза та тэгээд хэзээ ирэхийн
-...............ааан ээжид нь харин энэгээр жоохон ажил байнаа, миний охин гэртээ сайхан хоол унд хийж идээд унтаад амраад...элэг чэн ерөөсөө ядрахаар бас их эмзэглэдэг эрхтэн байхгүй юу........../аль болох намайг аргадажаагаад амрагийнхаа хажууд удчих санаатай (амраг=аав)/

Ерөөсөө бодоодээсан чэн намайг архинд оруулсан хүн бол манай ээж юм байна.
Залуу хүн найз нөхөдтэйгөө зугаацаж цэнгэж явалгүй яахав, миний охин яв яв, харин эмэгтэй хүн биеэ л зөв авч явах хэрэгтэй..........бүр оройтчуул /энэ нь бараг согтчуул гэдэг санаа юм шиг байгаан/ аав ээж хоёрлуугаа яриад дуудаад авхуулаарай,
гэрт ороол ирэхээр алий ээж нь үнсий
за цаашаа муухай үнэртэнэ...

Манай аав ээж намайг хэзээ ч тэгтэл аливаа зүйлээс хорьж цагдаж хянаж байсангүй дээ хөөрхий. Энэ нь надад асар их итгэдэгийн илрэл юм шиг байгаан. Даанч би гэж нэг нөхөр хар усанд толгойгоо мэдүүлээд охин үрийн шинжийг алдаж ачлалгүй загнасан байгаан сүүлийн 5 6 жилийн туршид.........
Анх 10 жилд манай ангийнхан уувал уучдаг байлаа. Өргөө синема хуучин стриптиз үзүүлдэг, шөнө хаадгүү баар байсан даа нэг хэсэг, тэр үед байнгын үйлчлүүлэгч нар нь байв шүү дээ. Тэр үед ээж жоохон хорих хандлагатай чамд шоудах нас ирнэээээ тийм цаг өчнөөн олдоно гэж үгэлдэг байсым. би даанч зугтаад нуугдаад явчдаг байлаа. Их сургуульд ороод уулаа. Ангийн тоотой хөвгүүд ууж охидоос би ганцаараа ууж байлаа. Эхний 9р сард шүү дээ. Нэг жилийн дараа гэхэд ангиараа уудаг болсон байлаа. Одоо бол замбармаагүй архичид шүү дээ манай ангийнхан гэж. Тунгаад архи өхөөр урамгүй элсэнд шингээжаам шиг хайран юм болоодээдийн нтр гэж дурактнаа бас тэгжийгаад. Зо тэр ч яахав.
Энэ намар цуглаал ангийн охины хуриманд очлоо. Архинаас гараад 30аад хоноцон байсан би вээр эхний хундаганы ёроолд хосуудын аз жаргал байдаг тул заавал хоосон хундага өх ёстой гэж шаардсаны дагуу эхний хундагыг нүдлээ аньжийгаал явуулчлаа. Кү мөн сайхан орсон гэж. Гулсаал..тэр үнэрийг ээ..эртний танил хуучны анд минььь. Санасан шүү чамайгаа. Мөн ч их хүлээсэн дээ. гээл архи бид хоёр ярилцаад л. Даанч ер нь болий гээд бодцон байсан болохоор дараагийн хундагыг уух хүсэл төрөөгүй. Яг тэр тохиолдолд найр хуриман дээр жирэмсэн хүүхэн бараадаж суух нь маш ашигтай байдым билээ. Сөн түшжаагаа хүн нь танику тул бид хоёрыг алгасчхаа гээл суугаад байсан. Даанч тэр их архи нүдний өмнүүр цэлэлзээд байхад барьж аваад залгилж чадку өөртөө гомдоод найрнаас эрт явсан шд.

За тэгээд уух хүсэл төркү гарна гарсан гээд өөртөө итгүүлцэн гүйгээд байлаа. Өнгөрсөн 5дахд билүү дээ. Яавч зүгээр өнгөрөөж болку өдөр санагдаад бүүр нэг сайхан юм хоолой руугаа урсгачихмаар хүсэл төрөөд болдым биш. Мөнгө байхгүй. Төвшөөгөөс 5000 төг аваад гэртээ оо авсан. Үлдсэн нь нэг биирний мөнгө. Нараа бид хоёр Төвшөөг гэр лүү нь явуулчаад.Уг нь Нараа ч бас тэр автуусанд суусан бол харих л байсан. Дааанч тэр яваагүй яаж чадхав дээ. Хоёулаа мөнгө муутай үедээ ордог паабдаа орлоо. Боргио. Ямммммар гоёиииийн бэээ. Би гэж хагссан авгай Нарааг талдаа орохоос өмнө дуусцан...циннн циннн циннн ..... Ингээл суужээтал хар аяндаа үргэлжлэлийг нь авч өгөх хүн нь ороод иржаагаам даа. Гү нээрээ тэнэгийн дотор уужуу, муу хүний заяа завагт гэж...намай мууг хаа ч явсан лонх архи шил биир аваад өгчих хүн олдоол байдым даа...Тэр орой их сайхан байсан шүү.....уумаар санагдаал уусан...гэхдээ одоо бол хүсэл алга..

Нараатай хуучин хамт ажиллаж байсан залуу орж ирээд ойр зуурын юм ярилаа
-сонин юу байна
-би архинаас гарсан
-даанч нараа амьдрал сонирхолгүй болчоод гэцэн явжийсан чи буруутан нь байж
-харин тхх цаа чэн чи бид хоёрыг холбож байсан сүүлчийн шижим тасарлаа би явж өөр архичин хайлаа гээд явсан, тэрэнд надаас илүү архичин хаанаас олдохов
-хахахахаха, нээрээ бид нар нэг газар уулзаад суугаад ундаа уувал ямар тэнэг байх болоо
-30 мин ч тэскү шд

Ай архи минь, архихан минь, андхан минь, найз минь...чиний тухай ярих яриа, дурсах дурсамж ямар их юм бэ...аргагүй чи бид асар их хугацааг хамтдаа өнгөрүүлж дээ, энэ бүхний эцэст ингээд чамайгаа орхиж байгаад уучлаарай, гэхдээ бэлтрэгэндээ хоргодож чоно үүрээ эргэхийн адил хааяахан би чамайг хүсэхээрээ чам дээрээ нисээд дэгдээд очиж байнааа, чи тэр цагт намайг тосоод л авна гэдэгт би итгэлтэй байна.

6 comments:

  1. пээээээх чи тийм айр архичин байсымуу ккккккк

    ReplyDelete
  2. тиймээ миний буруу би үхвэл таарна мармеладаа

    ReplyDelete
  3. Пэээ балай юм болж дээ одоо мэдсэнээс хойш эмчлээд ав.

    ReplyDelete
  4. Воааа юуун архи вээ.

    ReplyDelete
  5. yooo tanidag huniha yum-g bargal unshla zuger guilegsend sry hehe ingej bichih ni dotoroso yum avch hayj bgam shig boldog bha teen ;~~~ bi bichij chadkum bna (~~~boys dont cry~~~) :D

    ReplyDelete